Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос худалдаалж эхэлнэ.

Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа. 

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулна. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эмч бэлтгэдэг сургуулиудыг харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг тавьж ажиллана 2026-01-13

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. 2026-01-13

Шинэ Үндсэн хуулийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ 2026-01-14

Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ 2026-01-14

Энэ сард Монгол Улсыг 21,066 жуулчин зорин иржээ. 2026-01-14

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаална 2026-01-14

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 2026-01-14

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аян зохион байгууллаа 2026-01-14

Н.Учрал хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. 2026-01-14

ЗГ: Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ 23 цагийн өмнө

ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ 23 цагийн өмнө