ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. 

Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. 

"Цэргийн албаны тухай" хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.

2020-2022 онд "Ковид-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөнтөлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаална 2026-01-14

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 2026-01-14

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аян зохион байгууллаа 2026-01-14

Н.Учрал хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. 2026-01-14

ЗГ: Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ 23 цагийн өмнө

ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ 23 цагийн өмнө

Мөнгө нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн 23 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна. 22 цагийн өмнө

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно 5 цагийн өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна. 4 цагийн өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө