Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ

Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний гадаад валют хуурамчаар хэвлэн, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчлан саатуулжээ.

Тодруулбал, эрэгтэй 34 настай иргэн Э, эмэгтэй 33 настай А нар БНХАУ-ын 100 юанийн дэвсгэрт 148558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг, нийт 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг байсныг шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлсэн байна.
Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернэт банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валют солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болохыг тогтоожээ. Уг этгээдүүд нь хаус, орон сууц, “Ланд круйзер 300” маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна.

Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод болов 2026-02-11

Хилийн зурваст 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 23 цагийн өмнө

“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна. 23 цагийн өмнө

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 21 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов 4 цагийн өмнө

Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ 4 цагийн өмнө

Монголын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасныг ташаа мэдээлэл гэв 3 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 3 цагийн өмнө

Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 14.2 хувиар нэмэгджээ 3 цагийн өмнө

Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо 1 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 1 цагийн өмнө