АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд !!

АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд !!

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зөвлөмж:
Иргэн Та АНУ-аас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас зохих ангиллын виз авч, тус улсад зорчин ирсэн хэдий ч АНУ-д нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэрийг АНУ-ын Гааль, хил хамгааллын алба (CBP)-ны ажилтан гаргадаг болохыг анхаарна уу. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хилээр нэвтрэхээс өмнө бэлтгэх зүйлс:
• Аяллын зорилго, хөтөлбөр, хугацаа, хүлээн авах байгууллага, байрлах зочид буудлын нэр, хаяг, урилга (хувь хүн, байгууллагын), буцах нислэгийн тийз зэрэг мэдээллийг тодорхой мэдэж, шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах,
• Өөрийн аюулгүй байдлын үүднээс бусдаас дайвар ачаа тээш, эд зүйлс авахгүй байх,
• АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүн, эм бэлдмэл авч явахгүй байх,
• Эм бэлдмэл авч явах бол эмчийн жорыг англи хэл дээр бэлтгэж, биедээ авч явах,
• 10,000 ам.доллароос дээш хэмжээний бэлэн мөнгөтэй зорчиж байгаа тохиолдолд заавал мэдүүлэх.

Хэрэв нэмэлт (secondary) шалгалтад оруулах тохиолдолд:
• Гааль, хил хамгааллын албаны ажилтны асуултад хүндэтгэлтэй хандаж, тайван байж, үнэн зөв хариулах,
• Таны гар утас, компьютер зэрэг хувийн цахим төхөөрөмжид шалгалт хийх хүсэлт гаргаж, нууц үгийг асууж болзошгүй тул бэлтгэлтэй байх,
• Орчуулагч шаардлагатай бол албан ёсны орчуулагч авах хүсэлтээ илэрхийлэх,
• Биеийн байдал муудсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж хүсэх,
• Худал мэдээлэл өгөх, мэдээлэл өгөхөөс татгалзах нь виз цуцлагдах, АНУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрсдэлийг үүсгэж болзошгүйг анхаарах.
Та өөрт ойр байрлах Монгол Улсаас АНУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад хандан холбогдох хүсэлтийг гаргаж болно. Үүнд:
Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны шуурхай утас: 202-374-6274,
цахим шуудан: monconsul@mongolianembassy.us
Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын шуурхай утас: 415-858-9524,
цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com
Чикаго хотод суугаа КГ-ын шуурхай утас: 224-464-2214,
цахим шуудан: info@mongolianconsulate.us

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.