Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсад зорчихыг завджээ

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсад зорчихыг завджээ

БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас Бээжин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгт Бүгд Найрамдах Бангладеш Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завджээ.

Тодруулбал, нислэг үйлдэх “Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа нь зөрүүтэй, QR кодыг хуурамч холбоосоор үүсгэснийг тогтоож, тэднийг Монгол Улсад зорчихыг хориглосон байна.

ГИХГ-аас гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон ч манай улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн залиланд өртөхөөс урьдчилан сэргийлж, албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/), AI чатбот, лавлах утас (1800-1882)-аар мэдээлэл авч, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөв. Мөн визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичсэн эсэх, хүсэлтийн дугаар, зөвшөөрсөн огноо хоорондоо уялдаатай эсэх, уригчийн холбоо барих дугаар зэргийг сайтар шалгахыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.