Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдаан

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдаан

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагаагаа албан ёсоор танилцууллаа.

Энэ сарын барилдааны салхийг оюутны УАШТ хагалж байгаа юм. Анх удаа жингийн ангиллаар зохион байгуулж байгаа нь тус барилдааны гол онцлог юм. Түүнчлэн “Бест баззер” барилдаан гурав дахь жилдээ болох бол МҮБХ-ны ээлжит “Их эе”-ийг тавдугаар сарын 15-нд товлосон нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүд, дасгалжуулагч, зүтгэлтнүүдийн анхаарлыг татаж байна. Тавдугаар сард улс, аймгийн цолтнууд оролцсон долоон барилдаантай. Түүнчлэн анх удаа Бөхийн өргөөнд 512 бөхийн барилдаан зохион байгуулах юм.

Барилдааны хуваарийг хүргэе.

Тавдугаар сарын 1

Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан болно. /10:00 цагт/

Тавдугаар сарын 2

“Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 3

Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын  цолтой 512 бөхийн барилдаан /10:00 цагт/

Тавдугаар сарын 9

Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 10

Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 16

Даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 17

“Алтан Жолоо групп” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 23

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 24

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /12:00 цагт/

Тавдугаар сарын 30

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Тавдугаар сарын 31

МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан /13:00 цагт/ тус тус болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.