1072 ширхэг хувьцаатай нэг иргэн 63242 төгрөгийн ногдол ашиг авна
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.
Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг энэ сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.