Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улмаар Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг ангилан үзэхэд 2010 оноос хойш төсвөөс санхүүжүүлсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байсныг төсөл санаачлагч танилцуулгадаа онцолсон.

Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг алдагдуулахын зэрэгцээ цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж буй байдлыг залруулах шаардлага үүссэн тул төслийг боловсруулжээ.

Төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох, төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх зорилготой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв 2026-05-05

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026-05-05

Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина 2026-05-05

Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-05-07

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026-05-07

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 2026-05-07

МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны чансааны 15 дугаарт эрэмбэлэгдлээ 2026-05-07

Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгджээ. 2026-05-07

Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана 2026-05-07

Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ 2026-05-11

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 2026-05-11