МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны чансааны 15 дугаарт эрэмбэлэгдлээ
Мэргэжлийн боксын рингэнд 15 дахь тулаандаа ялалт байгуулсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны super featherweight ( 58.967 кг/ 130LB) жинд дэлхийн чансааны 15 дугаарт эрэмблэгдлээ.
Ингэснээр түүний хувьд албаны ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхийн бүсэд орж байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө мөнгөн бүсний эзэн болсон тэрбээр 120 хоногийн дотор бүсээ хамгаалах тулаан хийх дүрэмтэй. Энэ тулаанаа эх орондоо хийх хүсэлтэй байгаагаа Э.Цэндбаатар гавьяат цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд холбогдох хүмүүс зөвшөөрсөн тохиолдол түүний тулааныг Монголд үзэх боломж нээгдэх аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.