Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй учраас товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална. Мөн Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу.

Дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаар зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас аваарай гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ 2026-05-25

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана 2026-05-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо 2026-05-26

УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо 2026-05-26

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна 2026-05-26

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ 14 цагийн өмнө

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ 14 цагийн өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цагийн өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 14 цагийн өмнө

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. 14 цагийн өмнө

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ 9 цагийн өмнө