ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Б.Энхсүх нар 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй уулзаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, шийдвэрлэх, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлагыг өндөржүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцууллаа.

Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн солонгосын талтай хамтран ажиллахаар болсон, сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны 9 дүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтойг танилцуулав.

Иргэдийн зүгээс эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухай санал хүсэлтээ илэрхийллээ.

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо 2026-05-26

УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо 2026-05-26

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна 2026-05-26

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ 14 цагийн өмнө

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ 14 цагийн өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цагийн өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 14 цагийн өмнө

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. 14 цагийн өмнө

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ 9 цагийн өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр 6 цагийн өмнө

Гал түймрийн тархалтыг 17:10 цагт зогсоолоо 6 цагийн өмнө