Хятадын тэрбумтан Лин Циг хордуулан хөнөөсөн Сюй Яог цаазаар авчээ.
"Yoozoo Games"-ийн эзэн Лийг Netflix компанитай гэрээ байгуулж, уран зөгнөлт 3 цуврал кино гаргах ажлыг түүний найз Сюй гардан гүйцэтгэжээ. Гэтэл Лий амжилтад хүрснийхээ дараа Сюй Яог компанийн удирдах албан тушаалаас гаргахаар шахаж эхэлснээр энэ үйл явдал болжээ.
Сюй 2020 онд үхлийн хорт бодисыг эм болгон хувиргаж Лийг хууран уулгасан байна. Лий эмнэлэгт хүргэгдсэн ч 9 хоногийн дараа нас баржээ.
Сюй Яод цаазын ял 2024 онд оноож, ялыг 2026 оны 5 сарын 21 гүйцэтгэжээ. "Yoozoo games" компани албан ёсны цахим хуудсандаа "эцэст нь шударга ёс тогтов" гэж нийтэлсэн байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.