Ши Жиньпин долоон жилийн дараа Пёньянд айлчлах гэж байна.

Ши Жиньпин долоон жилийн дараа Пёньянд айлчлах гэж байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин ирэх долоо хоногт БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзана гэж хоёр улсын төрийн хэвлэлүүд мэдээллээ. Айлчлалыг Умард Солонгосын удирдагчийн урилгаар зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд хийхээр товложээ. Ши Жиньпиний хувьд 2019 оноос хойш буюу долоон жилийн дараа Пёньянд айлчлах гэж байна.

Энэ удаагийн айлчлал Ши Жиньпин Умард Солонгосын гадаад бодлогод чухал үүрэг гүйцэтгэдэг хоёр улсын удирдагчид болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Бээжин хотноо хүлээн авч уулзсанаас хэдхэн долоо хоногийн дараа болох гэж буйгаараа олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байна. 

Цөмийн хөтөлбөрийнхөө асуудал болон хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр олон улсын өргөн хүрээний хориг арга хэмжээнд өртөөд байгаа Умард Солонгосын хувьд Хятад улс эдийн засаг, улс төрийн гол түнш хэвээр байна.

"Олон улсын тавцан дахь Хятадын нөлөө өргөжихийн хэрээр Бээжин олон туйлт дэлхийн дэг журмыг тогтоох түншийн хувиар Пёньяныг өөрийн дипломат тойрогт идэвхтэй татан оролцуулахыг эрмэлзэж байна" хэмээн Өмнөд Солонгосын Кённам их сургуулийн Умард Солонгос судлалын шинжээч Лим Ыль Чоль AFP агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.