Зэвсэгт хүчний харьяа бүх анги, нэгтгэлд аюулгүй байдал, шалгалтыг энэ сард хийж дууусгана
Батлан хамгаалахын сайд Д.Батлут БХЯ-ны харьяа байгууллагууд болон ЗХЖШ-ын харьяа цэргийн бүх анги, нэгтгэлийн хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өглөө. Үүний дагуу БХЯ, ЗХЖШ-ын хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж эхлээд байна.
Мөн Зэвсэгт хүчний харьяа бүх анги, нэгтгэлд аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалтыг 6 дугаар сарын 20-ны дотор хийнэ
Үнэлгээгээр цэргийн ангиудын байршил, сургалт бэлтгэлийн орчин, харуулын алба болон өдөр тутмын үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх, илэрсэн эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авч, цаашид хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.
Аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн хяналт шалгалтыг 6-р сарын 20-ны дотор зохион байгуулж, илэрсэн зөрчил, цаашид анхаарах санал зөвлөмжийн нэгдсэн тайланг 7-р сарын 2-ны дотор танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.