Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо.
Казахстан Улсын агаарын тээврийн “SCAT Airlines” компанийн Астана-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. Ингэснээр тус чиглэлийн тогтмол шууд нислэг албан ёсоор эхэлж байна.
Тус нислэгийг долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт үйлдэх юм. Нислэгийн энэ чиглэлийг нээсэн нь Монгол, Казахстан хоёр улсын иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдийн зорчих боломж өргөжиж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болж байгааг МИАТ компани онцолжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.