Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ

Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын Нүхэн гарц барих төслийг дөрвөн байршилд төлөвлөж, газар чөлөөлөлтөөс эхлээд гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 м урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил дуусч, метал гүүрийн гол хийцлэлийн ажлын бэлтгэлийг хангаж байна.

Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид зам хөндлөн гарахдаа төмөр замын хөдөлгөөнөөс ангид байж, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.

Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино хэмээн тооцоолсон.

Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын нийт ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайн байршлын явган зорчигчийн зам, дугуйн замын ажил дууссан.

Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм.

“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.

Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан. Үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ 2026-06-06

БНСУ-тай стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-06-06

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна 2026-06-08

"Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026-06-08

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2026-06-08

Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ 2026-06-09

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 23 цагийн өмнө

Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 22 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг 2 дахин нэмэгдүүлжээ 5 цагийн өмнө

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 5 цагийн өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр ШУӨЗО-ы Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ 4 цагийн өмнө