Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, солонгосын талаас Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Пак Юн Жү нар тэргүүлж, талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл” гүнзгийрэн хөгжиж, талуудын улс төрийн итгэлцэл бэхжиж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэдийн солилцоо эрчимтэй нэмэгдэж байгааг тэмдэглээд, бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн явц, ач холбогдол, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Талууд хоёр улсын давуу тал, онцлогт түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, ялангуяа мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжоо ашиглахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд солонгосын талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцав гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна 2026-06-08

"Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026-06-08

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2026-06-08

Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ 2026-06-09

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 23 цагийн өмнө

Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 22 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг 2 дахин нэмэгдүүлжээ 5 цагийн өмнө

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 5 цагийн өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр ШУӨЗО-ы Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ 4 цагийн өмнө

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ 4 цагийн өмнө