Хүй долоон худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна
Дэлхийн адууны өдрийн арга хэмжээ өнөөдөр Хүй 7 худагт болж байна.
Тус арга хэмжээний үеэр нийтийн тээврийн Хүй7:2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлийн нийт 11 автобус үнэ төлбөргүй үйлчилж байна.
Мөн Хүй 7 худгийн авто зогсоолоос богино эргэлтийн БЭ:7 “Авто зогсоол-Хүй 7 худаг” чиглэлийн автобус наадамчин олонд үйлчилнэ.
Хүй долоон худаг чиглэлд зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Хүй7:2 чиглэлийн тээврийн хэрэгслүүдийг 5 шараас Хүй 7 худаг руу богино эргэлтээр ажиллуулж байна.
МУБИС-иас ирэх зорчигчид 5 шар руу М:1 чиглэлд суухыг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.