Өнөр хорооллын арын авто замыг түр хаана.
Өнөр хороолол буюу 1 дүгээр хорооллын арын авто замыг шинэчлэх ажлын хүрээнд авто замын суурь, хөрс солилт болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дараах байршилд нэг чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.
Тодруулбал, СХД-ийн 12 дугаар хороо, 1-р байрны чанх хойно “Отгон Жолоо” жолооны сургалтын төвийн урд хэсгээс СХД-ийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны эсрэг талд байрлах “Аз” Дэн буудал хүртэлх авто зам юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг хүсье!
Хөдөлгөөнийг хязгаарлах хугацаа:
- Эхлэх: 2026 оны 7-р сарын 17-ны өдөр 23:00 цагаас
- Дуусах: 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагт

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.