Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны Шувуун фабрикийн авто замын Бөхөгийн голын төмөр бетон гүүр болон төмөр замыг нэг түвшинд огтлолцуулах ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Уг авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 23-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хаана.
Тус чиглэлд иргэдэд үйлчилдэг Х:7 “Туул тосгон-Био комбинат-Хангарди цогцолбор” нийтийн тээврийн автобус түр замаар зорчино гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.