Зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны шугам, тоноглолын төлөвлөгөөт засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун усны хангамжийг 10 хоногийн хугацаанд түр хязгаарлана.

Халуун ус хязгаарлах бүс:

  • Төв Гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 100 айл, Хөгжим бүжгийн коллеж, 11 дүгээр хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12 дугаар хорооллын орчмын хэрэглэгчид
  • Тэнгис кино театр, Дипломат 95, “Тахь Ко” компани, Төрийн өмчийн V, XI байр, УДДТ-60, 62-оос дулаан авдаг хэрэглэгчид
  • Женекс зочид буудал, “Ой мод” компани болон УДДТ-59-өөс хангагддаг хэрэглэгчид

Энэ хугацаанд ДХ-623 цэгийн Ф700 мм, ДХ-675 цэгийн Ф400 мм болон Ф250 мм, ДХ-308-10 цэгийн Ф300 мм-ийн таслах хаалтуудыг шинэчлэн сольж, дулааны шугамын урсгал засварын ажлыг гүйцэтгэх талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.