Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан

Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид өчигдөр болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсаныг тус улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдээллээ. Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд "Шинкансэн" хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байна.

Токио хотын Цагдаагийн газраас мэдээлснээр, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр нэг нисдэг тэрэг болон гамшгийн үед тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээжээ.

Мягмар гаргийн үдээс хойш газар хөдөлсний дараа Күмамото мужийн Кашима хот дахь "Aeon" компанийн худалдааны төв нуржээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хоёр эмэгтэй амиа алдаж, ухаан алдсан нэг эмэгтэйг олсон ба таван хүн бэртэж гэмтсэн байна. 

Күмамото хотын Тээврийн товчооноос мэдээлснээр, трамвайн хөдөлгөөнийг хурдны хязгаарлалттайгаар дахин сэргээсэн боловч хэрэв дахин хүчтэй газар хөдөлбөл хөдөлгөөнийг дахин зогсооно гэдгийг анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.