Аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана

Аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өгөв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ярихдаа “Холбогдох газруудын зүгээс шатахууныг тасралтгүй импортолж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгуудын шатахууны нөөцийг хэвийн болгох чиглэлд ажиллалаа. Цаашид аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана. Бид наймдугаар сард авах шатахууны тонн хэмжээгээ богино хугацаанд шахаж авахаар ОХУ-тай ярьж байна. БНХАУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байгаа. Улмаар хоёр, гурав хоногоор дугаарлаж байсан харьцангуй багассан. Өмнө нь орон нутгийн 70-80  шатахуун түгээх станцад нийлүүлж байсан бол одоо 105 болж нэмэгдлээ. Ялангуяа аймгийн төвүүдийг хангах, улмаар алслагдсан газруудад хангах зорилго тавьж ажиллаж буй. Орон нутгийн зарим шатахуун түгээх станцад 20 хоног түгээлт хийээгүй асуудал байсан, энэ мэт хомсдолыг хэвийн болгоход анхаарч ажиллаж байна. Нийслэлд нэг хоногт 1000 тонн шатахуун хэрэглэдэг. Орон нутагт эрэлт харьцангуй бага байдаг. Тиймээс түгээлтээ нэмбэл шатахууны хомсдол хурдан арилна. Харин нийслэлд эрэлт багасаагүй хэвээр байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.