Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана.
2026-2027 оны хичээлийн шинэ жилд Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана.
Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орох юм байна.
Энэ хичээлийн жил дөрвөн улиралтай болсон. Хот, хөдөөгийн сургуульд ялгаатай байдлаар боловсруулж бие даалт, цахим сургалтын долоо хоногийг бодитой хугацаанд тавьж өгчээ.
Бие даалтын долоо хоногийг Улаанбаатар хотын хэмжээнд өвөл арванхоёрдугаар сард ханиад томуугийн үеэр харин орон нутгийн түвшинд мал төллөлтийн үеэр бие даалтын долоо хоногийг гаргаж өгөх юм байна.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид маань шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.
2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэнэ.
Хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил хамгаалал, бүтээлч үйл ажиллагааны чиглэлийг тусад нь оруулж өгч байгаа аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.