Энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, 17-нд хүүхдийн мөнгийг олгоно
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн танилцууллаа.
Тухайлбал, энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, энэ сарын 17-нд хүүхдийн мөнгийг олгох аж.
Түүнчлэн:
-Асаргааны тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд
-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг есдүгээр сарын 15, 24-нд
-Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг есдүгээр сарын 15, 24-нд
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг есдүгээр сарын 15, 24-нд
-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 24-нд
-Насны хишгийг есдүгээр сарын 24-нд олгох ажээ.
Үүнээс гадна:
-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг есдүгээр сарын 15-нд
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд
-Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд олгохоор тогтсон байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.