“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуБНСУ-ын “WITH” ТББ, Инха их сургуулийн Гүйцэтгэлийн удирдлагын баг болон Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төв хамтран “БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалтад дараах байгууллагын нийт 165 мэргэжилтэн хамрагдлаа.

Үүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

  • Аймаг, нийслэлийн Боловсролын газар

  • Эрүүл мэндийн газар

  • Хүнс, хөдөө аж ахуйн газар

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн

  • Шим тэжээл судлалын төв

Оролцогчид БНСУ-ын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, зохион байгуулалт, хэрэгжилтийн туршлагаас суралцаж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломжийн талаар мэдээлэл авлаа.

Сургалтаар БНСУ-ын сургуулийн хоолны бодлого, зохицуулалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээний менежмент, цахим платформын загвар болон олон улсын сайн туршлагыг танилцууллаа.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СУРГУУЛИЙН ХООЛНЫ ОНЦЛОГ

* Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 1953 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

* БНСУ-ын хэмжээнд нийт 5,176,280 суралцагч сургуулийн хоолны үйлчилгээнд 100 хувь хамрагддаг.

* Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт зардал улсын төсвийн ойролцоогоор 1 хувийг эзэлдэг.

* Ерөнхий боловсролын сургуульд нийт 11,350 хоол зүйч ажилладаг бөгөөд үүнээс 7,255 нь хоол зүйч багш, 4,095 нь хоол зүйч байна.

* Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн ашигладаг бөгөөд 10,936 тогооч, 50,119 туслах тогооч ажилладаг.

* Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний захиалга, нийлүүлэлтийг SEAT (Support Electronic Agriculture Trade) системээр дамжуулан зохион байгуулдаг.

* Цахим худалдан авалтын тогтолцоог боловсролын байгууллагаас гадна эмнэлэг, цэргийн анги зэрэг байгууллагууд бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байхаар зохион байгуулжээ.

* Хүүхдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих 120 гаруй төв БНСУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төв нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт-шинжилгээ хийх, зөвлөмж, мэдээлэл боловсруулах зэрэг ажлыг зохион байгуулдаг.

Энэхүү сургалт нь боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.