Шинэ Дели хотод үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргажээ

Шинэ Дели хотод үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргажээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагын хамгаалалт нэмэгдэж, замын хөдөлгөөний түр зохицуулалт хэрэгжиж байна.

Иймд тус хотоор зорчиж буй манай улсын иргэд жагсаал цуглаан болж буй бүсээр аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөний зохицуулалт, цагдаагийн зааврыг чанд мөрдөх, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдож, аюулгүй газар луу шилжих, аливаа улс төрийн үйл ажиллагаанд татагдан оролцохоос зайлсхийх, хот дотор зорчихдоо нэмэлт хугацаа тооцож, шаардлагатай тохиолдолд метро болон таксины үйлчилгээний чиглэлийн мэдээллийг урьдчилан шалгахыг Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд тус Элчин сайдын яаманд хандахыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.