Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.
Бүртгэлhttps://eyesh.eec.mn/цахим хуудсаар явагдаж байгаа.
Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
-
Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
-
3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
-
Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
-
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.
-
Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
-
Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.