З.Энхболд: Баялгийн сан руу орох гэж байгаа Ухаахудгийг битгий зогсоо

З.Энхболд: Баялгийн сан руу орох гэж байгаа Ухаахудгийг битгий зогсоо

УИХ-ын дарга асан З.Энхболд: Энэ жагсаал бол анхных ч биш сүүлчийнх ч биш. Ерөнхий сайд огцорчихвол Ухаа-Худагийг улсад авах асуудлыг УИХ-д оруулах хүн байхгүй болно. MCS-ээс хэдэн гишүүн нь хандив авлаа! 

Тэгээд л Засгийг унагах гэж байна. Одоо дахиж Баялгийн сангаа аривжуулах Засаг гарч ирэхгүй! Түүний хүүг зөвтгөөгүй, гэхдээ бүх гишүүдийнхээ хүүхдүүдийг шалгаад үз. Ганцхан Л.Оюун-Эрдэнийг барьж аваад боорлоод байгаа нь ерөөсөө л Ухаахудаг.

Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёр ном хэвлэж, Ухаахудаг бол улсын өмч гэдгийг баталлаа.. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглал гэдэг хөшигний цаана Ухаа худгаа алдахгүй байх оролдлого хийж байна. 

126 гишүүн номоо уншаад зөв талд кноп дараад Засгаа үргэлжлүүлж болно. УИХ дахь улс төрийн хүчнүүд Баялгийн сангаа авч чадна гэж ярьсан. Баялгийн сандаа  Ухаахудгаа авах гэж байтал түдгэлзлээ. Авч чадахгүй бол  УИХ тарсан нь дээр. Энэ хоёр ном бол шалтгаан, хүүгийнх нь тансаглал бол зүгээр шалтаг.  Бүх дарга, сайд нарынхаа орлогыг хянацгаа. ХОМ мэдүүлдэг 40 мянган хүнээ шалга. Харин Баялгийн сан руу орох гэж байгаа Ухаахудгийг битгий зогсоо...

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.