Г.Занданхүү: Хулгай хийгээд байгаа тул зайлж далд ороочээ...

Г.Занданхүү: Хулгай хийгээд байгаа тул зайлж далд ороочээ...

"Од Мөндөр сувгийн Г.Занданхүү өөрийн цахим хаягтаа ийн бичжээ.

Хулгай хийгээд байгаа тул зайлж далд ороочээ гэсэн болохоос биш том төсөл эхлүүлэх гэнгүүт бид гарч ирээд саад болоод байгаа юм байхгүй шүү. Сүүлдээ бүр хуцаж өгч байх шив.
Хэрэв энэ улсад хулгай нүүрлээгүй бол ер нь та нартай, та наргүй бид урагшлаад, эх орноо дор бүрнээ хөгжүүлээд явчихна. 
Эцсийн эцэст том төслөө эхлүүл, шударга засаглалыг тогтоо гээд бид өөрсдийн дундаасаа та бүхнийг томилсон гэдгийг ойлгодог уу? Ардчиллаа ойлгодог уу? Сонгуулиа ойлгодог уу?
Та бүхэн бидний эрх ашгийг төлөөлж байгаа гэдгээ ойлгодог уу?
Хулгай хийгээд байгаа нь үлэмж таалагдахгүй байгаа тул зайл гэлээ. Гэтэл өөдөөс том төсөл эхлүүлэх гэхээр биднийг зайл гэлээ гээд солиороод байх юм. 
Эргүү солиотой нь мэдэгдэхгүй амьтад энэ Их хуралд үүрэлчихдэг юмуу, эсвэл гишүүн болчихоороо ийм эргүү болчихдог юмуу?
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдууд, хотын дарга, гишүүд.... гээд та бүхэнд сануулж хэлэхэд та нар бүгд энэ улсын нийт иргэдийнхээ зарц гэдгээ ойлго. Хамраа сөхөөд л, үсээ ийш тийш хаялж даналзаад л .... Яаж ирваатаад байгаа мэдрэлүүд вэ.
Номхон тэмээ ноолоход амар гэж бодож байгаад түүхэнд хараар бичигдэнэ дээ та нар. Үр хүүхэд, ач гуч чинь миний аав, миний өвөө, манай эмээ энэ хүн гэж хэлэхээс ичиж, нуугдаж амьдрах болно. 
Та нар хэнээс ч айхгүй пээдэлзэж болно. Гэхдээ бид түүхийг чинь бичнэ! Түүх бичдэг, ярьдаг улсуудаас айж амьдрах минь яавдаа гэтэл бид та бүхний булайг түүхэнд үлдээнэ.
Энэ бүр бүх цаг үеийн хамгийн сайхан ном болно. Бид олуулаа бичих болно. Үр хүүхэд чинь овгоо сольтол нь бид бичнэ гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.