Хуульч Б.Гүнбилэг: Залуучууд орлогоо нотол, хариуцлага хүлээ л гэж байгаа.

Хуульч Б.Гүнбилэг: Залуучууд орлогоо нотол, хариуцлага хүлээ л гэж байгаа.

Би байхгүй бол энэ улс дуусчихна гэж ойлгогдохоор юм цацаад эхэллээ. Агуу ихийн солиорол гэж энэ байх. Тэрэнд нь манай үеийнхэн итгээд. З.Энхболд юм яриад.

Залуучууд бол орлогоо нотол, хариуцлага хүлээ л гэж байгаа. 
Их ажил хийх гэж байхад хулгай хийх бол яах вэ дээ? гээд байгаа энэ логикийг хүүхдүүд яаж ч хичээгээд ойлгохгүй ш дээ, найруулагчаа.

Манай үеийнхэн бол танк, манкнаас айж гүйсээр байгаад юуг ч байсан ойлгочихдог, сургуультай нохой шиг болчихсон юм байгаа биз. Эд нар тийм бишээ. Target-ынхаа сэтгэлзүйг буруу онилоод байна. 

Найруулагчаа, энэ бүх нийгмийн бухимдал чинь энэ хүүгээс зөвхөн болоогүй. Ханшийн өсөлт, татварын дарамт, инфляц, гэмт хэргийн гаралт ихсэлт, агаарын бохирдол, эрүүл мэндийн даатгалын хомсдол, нийгмийн даатгалын бодлого, түгжрээ, дандаа худлаа ярьдаг засаг төр, данхайж зогсдоггүй ор хөнжлийн засгаас чинь болж байгаа гэдгийг яагаад ойлгохгүй байгаа вэ?

Ер нь бол Л.Оюун-эрдэнэ гологдоод байна. Гэтэл би дайтах гээд яг сэлмээ сугалчхаад байхад гээд нэг хэмнэлээр хэчнээн олон удаа "унгас алдах" вэ дээ. 

Жаахан хүүхэд нүдээ дарчихаараа нуугдчихлаа гэж боддог шиг гэж яг онож хэлсэн үг шүү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.