Сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн карт худалдаанд гарна.

Сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн карт худалдаанд гарна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн UB card картыг худалдаанд гаргахаар болжээ.

Энэхүү үйлчилгээ сурагчдын дунд нэвтэрснээр өдөртөө гурван удаа дамжин суух боломжоор хангах аж. Энэ хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон “Улаанбаатар смарт карт” компани, UBcard системийг хөгжүүлэгч компанийн төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулсан байна.
Өнөөдрийн байдлаар 37 мянган сурагчийн картыг худалдаанд гаргахад бэлэн байгаа ч сурагчдад тараахад хүндрэл үүсжээ. Иймд Нийслэлийн боловсролын газартай сурагчдын картыг сургууль, багшид хүндрэл учруулахгүйгээр сурагчдад хэрхэн олгох технологийн шийдлийн хайж хамтарсан уулзалт хийхээр болов.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоо 200 төгрөгөөр зорчдог бөгөөд хэрвээ картаа ашиглаж эхэлбэл өдөртөө 3-4 удаа дамжин суух эрх нь нээгдэж, нэг удаа зорчих үнэ 50 төгрөг болох боломжтой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Мөнхбаатар: Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж байна 2025-09-26

Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ 2025-09-26

Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх зам ирэх сард ашиглалтад орно 2025-09-26

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ 2025-09-26

“Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэн нээлээ. 2025-09-27

Сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн карт худалдаанд гарна. 2025-09-27

МАН-ЫН ДАРГААР ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАНГ СОНГОЛОО 2025-09-28

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна 2025-09-30

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ 2025-09-30

Тууш замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэх зөрчил зонхилж байна 2025-09-30

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт 2025-10-01