Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна

ЗГХЭГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд зохион байгууллаа. 

“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан. Хэлэлцүүлэгт яамд, Засгийн газрын агентлагийн асуудал хариуцсан 40 гаруй албан хаагч оролцлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах хууль зүйн үндэслэл бүрдэж, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх зарчмын хэрэгжилт хангагдахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан тул төсөлтэй холбоотой саналаа бичгээр болон цахимаар илгээх боломжтой гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх зам ирэх сард ашиглалтад орно 2025-09-26

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ 2025-09-26

“Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэн нээлээ. 2025-09-27

Сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн карт худалдаанд гарна. 2025-09-27

МАН-ЫН ДАРГААР ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАНГ СОНГОЛОО 2025-09-28

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна 2025-09-30

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ 2025-09-30

Тууш замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэх зөрчил зонхилж байна 2025-09-30

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт 2025-10-01

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025-10-01

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2025-10-03