Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ

Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмэхээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргүүдийн менежер болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов.

Тэрбээр, “Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан бол ирэх жил цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгаад байна. Техник тоног төхөөрөмжөө ч шинэчилж байна. Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр өгч байна. Хүйтрэхээс өмнө шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн захиалгаа өгөөрэй. Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Ирэх жилээс хотын гудамж, замын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохыг зорьж байна. Ингэснээр салбарын компаниуд бойжиж, чанаржина. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь шийдсэн тул гүйцэтгэл, чанарыг шаардана” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ 2025-09-26

“Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэн нээлээ. 2025-09-27

Сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн карт худалдаанд гарна. 2025-09-27

МАН-ЫН ДАРГААР ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАНГ СОНГОЛОО 2025-09-28

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна 2025-09-30

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарынхны цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ 2025-09-30

Тууш замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэх зөрчил зонхилж байна 2025-09-30

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт 2025-10-01

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025-10-01

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2025-10-03