“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа 2025

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа 2025

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй.

Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна.

Өнөөдрийн байдлаар нүхэн гарц төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг цутгаж, түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дууслаа.

Түлхэж оруулах арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэдэг, өндөр нарийвчлалтай технологи юм.

Урьдчилан бэлтгэсэн туннелийн бүтээц нь ойролцоогоор 2200 тонн жинтэй. Түлхэлт хийхдээ 500 тонны даацтай найман ширхэг гидравлик домкрат, 76 литрийн тосны багтаамжтай насос бүхий хоёр иж бүрдэл системийг ашиглалаа. Мөн ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан байгуулан хөдөлгөөнийг жигд, хяналттай гүйцэтгэсэн байна. “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцыг 2026 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоо гарсан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2025-12-15

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 2025-12-15

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 2025-12-15

Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 14 цагийн өмнө

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа 2025 11 цагийн өмнө

Сайд Ж.Чинбүрэн: Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллав 10 цагийн өмнө

СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 10 цагийн өмнө

Монголбанкны ерөнхийлөгчийн албанд тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол боллоо. 10 цагийн өмнө