Сайд Ж.Чинбүрэн: Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллав
Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон бодлогын хүрээнд түргэн тусламжийн хүртээмж, чадамжийг сайжруулах ажил багтана.
Түргэн тусламж түргэн хүрч, чадварлаг үйлчилдэг байх нөхцөл, боломж, системийг улс орон даяар бүрдүүлж, бэхжүүлэх нь аварч болох амийг аврах эрүүл мэндийн салбарын хамгийн том ажил, бодлого байх болно.
Нийслэлийн түргэн тусламжийн төв байгуулагдаад 95 жил болж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв:
- 2021 онд 326.254
- 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ. Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа ба тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар өсчээ.
Өнгөрсөн 11 сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. 2025 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр 2787 дуудлага хүлээж авч үйлчилжээ. Түүхэндээ байгаагүй ачаалал авч ажилласан ч иргэдээс гомдол хүлээж аваагүй байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ирдэг нийт талархлын 80 хувь нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг байна.
Эрүүл мэндийн салбарын маш хүнд ачааг үүрч минут секунд тутамд амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байдаг түргэн тусламжийн эмч, жолооч баг хамт олондоо маш их баярлалаа гэдгийг ард иргэдийнхээ өмнөөс, эрүүл мэндийн сайдын хувиар уламжилъя.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.