Монголбанкны ерөнхийлөгчийн албанд тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол боллоо.

Монголбанкны ерөнхийлөгчийн албанд тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол боллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд Санжаагийн Наранцогтын нэрийг дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг өнөөдөр /2025.12.16/ хийлээ.  

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 132 дугаар зүйлийг баримтлан зохион байгуулдаг. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй нэр дэвшигчийн сонсголд байнгын хорооны гишүүд,  урьдчилан бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцон асуулт асууж, хариулт авав. Хуралдаанд оролцсон гишүүд сонсголын тайланг гаргах бөгөөд тайланг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.