Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл тавив.

Тэрбээр “Эрх  чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.

Мөн “Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно” гэлээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" гэдэгт:

1.    Эдийн засгийн чөлөөлөлт

2.    Эрх зүйн чөлөөлөлт

3.    Ногоон хөгжлийн чөлөөлөлт

4.    Авлигын эсрэг чөлөөлөлт гэж дурдлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өрхийн эмнэлэгт 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум төгрөгийн зузаатгал хийхээр шийдвэрлэв 2026-02-26

Монгол Улсын хил дээрээс БНСУ-ын 6 иргэнийг буцаажээ 2026-02-26

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно 2026-02-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 2026-02-27

Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой 2026-02-27

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 2026-02-27

Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав 2026-02-27

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ 2026-02-27

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026-02-28

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна 17 цагийн өмнө

ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна 17 цагийн өмнө