Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарыг үсэг зурлаа.

ЭМЯ-ны мэдээлснээр, энэхүү Санамж бичгийг байгуулснаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/ олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэг эх үүсвэрээс шууд худалдан авах боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Монгол Улсын Засгийн газар, бодлогын яамнаас эмийн үнэ, чанарын асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа, чанартай эмийг боломжийн үнээр худалдан авах тогтолцоо руу шилжих эхний том алхам хийж буйг онцлов. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай тогтвортой хөгжлийн зорилт, үндэсний хөгжлийн бусад тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

“Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдал үүсэх эрсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг.

Мөн уналт таталтын эсрэг эмийг нэг эх үүсвэрээс авах эмийн жагсаалтад багтаан нийлүүлэхээр болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын хил дээрээс БНСУ-ын 6 иргэнийг буцаажээ 2026-02-26

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно 2026-02-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 2026-02-27

Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой 2026-02-27

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 2026-02-27

Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав 2026-02-27

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ 2026-02-27

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026-02-28

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна 15 цагийн өмнө

ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна 15 цагийн өмнө

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. 15 цагийн өмнө