Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав

Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав

Эрүүл  мэндийн сайд Ж.Чинбүрэн, тус сургуулийн багш, оюутнуудтай уулзах үеэрээ, “Баруун бүсийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэдэг тус сургуулийн үйл ажиллгаа, бодлого, зорилтод маш их талархалтай байгаагаа илэрхийлэв. Цаашид Дорноговь болон Говь-Алтай аймагт дахь энэ төрлийн сургуулийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэв”. 

АШУҮИС -ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль 1967 онд байгуулагдаж 59 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 
2025-2026 оны хичээлийн жилд 6 алба, 4 тэнхим, ерөнхий болосвролын ахлах сургуууль, үүдэн эмнэлэг, эмэнэлзүйн лаборатори, уламжлалт анагаахын ортой эмнэлэгтэйгээр 75 багш, ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж  байна. 
Мөн энэ хичээлийн жилд 1006 оюутан, ерөнхий боловсролын ахлах сургуулийн 56 сурагчтайгаар хичээллэж буйгаа сургуулийн удирдлагууд  уулзалтын үеэр мэдээлэл өгөв. 
АШУҮИС -ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 59 жилийн хугацаанд 11 мэргэжлээр нийт 10087 мэргэжилтэн бэлтгэжээ. Хүний их эмч 900, сувилагч мэргэжилтэн 4837 хүн төгсгөсөн байна. Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын эмч нарын 65, сувилагч нарын 90, Говь-Алтайн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 85, сувилагч нарын 95 хувийг тус сургуулийг төгссөн байна.
Сургуулийн нийт оюутнуудад алсын хараатай, зорилгодоо үнэнч байж чанартай боловсон хүчин болж төгсөхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлээд сургуулийн багш нар, удирдлагуудад хандан танай сургуульд тулгамдаж буй асуудлууд, хөгжиж дэвших боломжийг тань бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л талууд дээр Бололвсролын сайдтай хамтран ажиллахад бэлэн гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна 2026-03-04

УИХ-ын дарга Н.Учрал эхлээд Ардын түр Засгийн газар байрлаж байсан байраар зочиллоо. 2026-03-04

ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа 2026-03-04

Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ 2026-03-04

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо 2026-03-05

Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав 2026-03-05

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026-03-05

Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна 2026-03-06

Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав 2026-03-06

ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа 2026-03-09

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна 2026-03-09