ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байна.

Жишээлбэл:
Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол-Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг гол, Идэр, Увс нуур-Тэс голын сав газруудын  90-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо.км 
 Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур-Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан-Байдраг зэрэг голуудын савын 45-80% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурьдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
https://nema.gov.mn/post/172983
Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Н.Учрал эхлээд Ардын түр Засгийн газар байрлаж байсан байраар зочиллоо. 2026-03-04

ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа 2026-03-04

Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ 2026-03-04

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо 2026-03-05

Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав 2026-03-05

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026-03-05

Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна 2026-03-06

Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав 2026-03-06

ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа 2026-03-09

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна 2026-03-09

Шар усны үерээс сэрэмжлэхийг анхаарууллаа 2026-03-09