Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана

Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар  танилцууллаа.

Ажлын хэсэг энэ хугацаанд татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас 60.67 тэрбум, Хөгжлийн банкны зээлдэгчдээс 67.2 тэрбум, нийт 127.87 тэрбум төгрөг буцаан төвлөрүүлжээ. Тус ажлын хэсгээс боловсруулж, танилцуулсан авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, олсон хууль бус хөрөнгө, орлогыг хураахад Эрүү, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мөн Актив удирдлагын компанийн тухай, Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан УИХ-д өргөн барихыг даалгалаа.

Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн  этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзаж, хэлэлцээ хийв 2026-03-23

Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийлжээ 2026-03-23

Европын Парламентын хороо хууль бус цагаачдыг буцаахтай холбогдуулан шинэ журам батална 2026-03-24

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2026-03-24

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ 2026-03-25

Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана 2026-03-25

Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ 2026-03-25

Улсын арслан Э.Батмагнай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна 2026-03-25

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа 2026-03-25

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ 2026-03-25

Дараах байршилд түр хугацаанд цахилгааны хязгаарлалт хийнэ. 19 цагийн өмнө