Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээж, 26 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Зөвлөлийн орлогч даргаар Эрүүл мэндийн сайд, Нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга ажиллана.

Тус зөвлөл байгуулагдсанаар нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл нь салбар бүрийн бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгах шийдвэр гаргах, салбар хоорондын уялдаа холбоог хангах гол үүрэгтэй.

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв нь үндэсний зөвлөлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тандалт, лаборатори, тархвар судлал, мэдээллийн систем, ноцтой байдлын хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын энэхүү шийдвэр нь олон улсын зохион байгуулалт, Монгол Улсын хууль, урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцсэн бөгөөд нийгмийн эрүүл мэндийн бодлогын нэгдмэл байдлыг хангах чухал алхам болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2026-03-24

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ 2026-03-25

Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана 2026-03-25

Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ 2026-03-25

Улсын арслан Э.Батмагнай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна 2026-03-25

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа 2026-03-25

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ 2026-03-25

Дараах байршилд түр хугацаанд цахилгааны хязгаарлалт хийнэ. 17 цагийн өмнө

Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 9 цагийн өмнө

Г.Занданшатар: Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө. 5 цагийн өмнө

Австралийн Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ 5 цагийн өмнө