Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих цогц зохицуулалтыг тусгасан бөгөөд шүгэл үлээгчийг мэдээлэл гаргасан мөчөөс эхлэн хамгаалалтад авах, мөн түүний эрх зүйн баталгааг нь бүрэн хангахаар тусгажээ. 

Хуулийн төсөлд шүгэл үлээгчийн нэр, хувийн болон түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хатуу хориглож, ажлаас халах, албан тушаал бууруулах, цалин урамшууллыг хасах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг өс хонзон, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглосон байна. Мөн шүгэл үлээгч болон түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд тусгай хамгаалалтын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлжээ.

Үүний зэрэгцээ, шүгэл үлээгчийг бодитоор дэмжих зорилгоор урамшууллын тодорхой, ил тод механизмыг хуульчилж, мэдээллийн үр дүнд хууль бус хөрөнгө хураах, торгууль, нөхөн төлбөр оногдуулах, эсхүл нийтийн ашиг сонирхолд учрах хохирлоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Урамшууллын хэмжээ нь хураан авсан хөрөнгө, оногдуулсан торгох ялын хэмжээнээс хамаарч  нэг саяас таван тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоосон нь шүгэл үлээгчийн оролцоог бодитоор үнэлэх шинэ механизм болж байна.

Түүнчлэн, шүгэл үлээгчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулж, алдагдсан цалин, орлого, ажлын байртай холбоотой хохирол, нэр төр, алдар хүндийн болон сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцааны зардлыг нөхөн төлөхөөр тусгасан нь мэдээлэгчийг хамгаалах бодит баталгаа болно гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд айдасгүйгээр хууль бус үйлдлийг мэдээлэх нөхцөл бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох, ил тод, хариуцлагатай нийгмийн тогтолцоог бэхжүүлэх суурь бүрдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ 2026-03-25

Авлигын улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг чангатгана 2026-03-25

Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ 2026-03-25

Улсын арслан Э.Батмагнай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна 2026-03-25

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа 2026-03-25

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ 2026-03-25

Дараах байршилд түр хугацаанд цахилгааны хязгаарлалт хийнэ. 17 цагийн өмнө

Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 9 цагийн өмнө

Г.Занданшатар: Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө. 5 цагийн өмнө

Австралийн Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ 4 цагийн өмнө

БНХАУ-ын Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс малчдад 200 мянган юанийн хандив өглөө 4 цагийн өмнө