“АЛТАН ЧАГНУУР-2026” -ЫН ЭЗЭД ТОДОРЛОО

“АЛТАН ЧАГНУУР-2026” -ЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Олон Улсын Эмч нарын баярын өдөр болоход цөөхөн хоног үлдлээ. Цагаан нөмрөгт баатруудын баярыг угтан жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Алтан чагнуур”-ын эздийг тодруулав.

“Алтан чагнуур”-ын эзэд бол эрүүл мэндийн салбарын тухайн жилийн шилдгүүд хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгддэг онцлогтой нэр хүнд бүхий шагнал юм. 
12 дахь жилдээ шалгуурж буй “Алтан чагнуур”-ын эздээр өнгөрсөн хугацаанд нийт 149 эмч тодорч байсан болд өнөөдөр дараах 13 төрөлд 40 орчим эмч нэр дэвшиж шилдгүүдээ шалгарууллаа. 

Олон Улсын Эмч нарын баярт зориулан зохион байгуулдаг “Алтан чагнуур” хүндэтгэлийн үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 

“АЛТАН ЧАГНУУР-2026” -ЫН ЭЗЭДТЭЙ ТА БҮХНИЙГ УУЛЗУУЛЖ БАЙНА

1. “ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛ”  - Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Жавзангийн ТҮВШИНБАЯР
2.  “ХҮҮХЭД СУДЛАЛ”  - Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ганзоригийн БАТЦЭНГЭЛ
3. “МЭС ЗАСАЛ СУДЛАЛ” - Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Галсаннямын ГАНЗОРИГТ
4. “ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ” - Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны лавлагаа төвийн их эмч Содномбалжирын ЖАРГАЛСАЙХАН
5.  “ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД  СУДЛАЛ” - Нийслэлийн Амгалан амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч Буянхишигийн НЯМЦЭЦЭГ
6. “ХАВДАР СУДЛАЛ, ЭМГЭГ СУДЛАЛ (ЭМНЭЛЗҮЙН АНАТОМИЙН)” - Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, зөвлөх зэргийн эмч Жигжидсүрэнгийн САРАНЦЭЦЭГ
7. “МЭДРЭЛ СУДЛАЛ, СЭТГЭЦ СУДЛАЛ” - Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн их эмч Цэндбазарын БАЛЖИДМАА
8. “СУМЫН ЭРҮҮЛ МЭНД, ӨРХИЙН АНАГААХ УХААН” - Сонгинохайрхан дүүргийн “Гурванжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөх эмч Баянзулын ЦЭНГЭЛМАА
9.  “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ” - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик, тандалт судалгааны албаны дарга, биостатистикч-мэдээлэл зүйн мэргэжилтэн Бадарчийн ТҮМЭН-ӨЛЗИЙ
10. “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАЛ СУДЛАЛ” - Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, зөвлөх эмч Дагвадоржийн АМАРЗАЯА
11. “ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ, АРЬС СУДЛАЛ” - Халдварт өвчин судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвийн тасгийн эрхлэгч Бадамначингийн БАТСҮХ
12. “НҮД СУДЛАЛ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ, НҮҮР АМ СУДЛАЛ” - Улсын гуравдугаар төв эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын их эмч Самбалхүндэвийн МӨНХМӨРӨН
13.  “ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ СУДЛАЛ” - Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Рэнцэндоржийн БАТСОЛОНГО

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.