Австралийн Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ

Австралийн Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ

Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаар Австралийн Холбооны Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

Тус улсад 24,650 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа нь хилийн чанадад оршин сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.