Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирлыг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирал, хатагтай Шаннон Коулин, түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сайд Ж.Чинбүрэн, Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгохоос эхлэн эмнэлгийн үйлчилгээ, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд Засгийн газартай хамтран олон хөтөлбөр төслийг амжилттай хэрэгжүүлсэн хөгжлийн том түнш болохыг онцлон тэмдэглэв.
Хатагтай Шаннон Коулин энэ үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа хөрөнгө оруулалтын болон хэрэгжиж эхэлж байгаа техникийн туслалцааны зарим шинэ төсөл хөтөлбөрүүдийн тухай Сайд Ж.Чинбүрэнд танилцууллаа.

Сайд Ж.Чинбүрэн салбарт өнөөдөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц байдал, удааширч байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар сонсож, санал солилцов. Тэрбээр хэрэгжиж байгаа төслүүдийн талаар яамны холбогдох албаны хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд сонсож, танилцсаны дараа ажил хэргийн уулзалт дахин зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийн талаар ярилцах санал тавив.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2025-06-20

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2025-06-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа 2025-06-22

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9251 болжээ 2025-06-23

“The MongolZ” баг Азийн түүхэн амжилтын эзэн боллоо 2025-06-23

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирлыг хүлээн авч уулзав 2025-06-23

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-23

Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 2025-06-23

“Төмөр нударга” М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдана 2025-06-24

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ 2025-06-24

Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ 2025-06-24