“Төмөр нударга” М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдана

БНСУ-ын "ROAD FC" холбоонд хамгийн олон буюу 24 тулаан хийсэн М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдах гэж байна.
Тэрбээр энэ сарын 28-нд 25 дахь тулаанаа хийх бөгөөд өмнөх 24 тулаандаа 23 ялж, нэг ялагдсан. Мэргэжлийн боксын ертөнцөд “Төмөр нударга” хэмээх хочтой тэрбээр 23 тулаандаа бүгдэд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм.
Солонгосын Сөүл хотын “Сөүл Жанчүн арена”-д замналынхаа хамгийн оргил тулааныг хийх М.Нандин-Эрдэнийн өрсөлдөгч нь Оросын Дагестаны тамирчин Камил Магамедов юм. “Gubeun ROAD FC 073” тэмцээний сүүлийн шатанд ялсан тулаанч нь холбооны аваргын бүсийг авч, 100 сая воны шагнал хүртэх юм. Хамгийн сүүлд М.Нандин-Эрдэнэ хоёр сарын өмнө анх удаа эх орондоо тулаан хийхдээ өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.