Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 19-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага үүссэн талаар танилцуулав. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд салбар яамнаас хэлэлцүүлгүүдийг хийж, тариаланчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлагыг гаргасан гэлээ.

Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2025-06-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа 2025-06-22

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9251 болжээ 2025-06-23

“The MongolZ” баг Азийн түүхэн амжилтын эзэн боллоо 2025-06-23

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирлыг хүлээн авч уулзав 2025-06-23

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-23

Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 2025-06-23

“Төмөр нударга” М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдана 2025-06-24

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ 2025-06-24

Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ 2025-06-24

Цэнхэр урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргалаа 2025-06-24