ХЭДХ: БНСУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ

ХЭДХ: БНСУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ

Хүний эрхийн дэд хорооны өнөөдөр /2025.06.25/-ийн хуралдаанаар Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай  тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Гишүүд гадаадад зорчиж байгаа болон ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах тогтоолын төсөл хэлэлцэж байгаад талархалтай байна. Гэхдээ хоёр улсын дипломат харилцааны асуудалд анхаарал болгоомжтой хандах ёстойг зарим гишүүн онцлов.  Солонгос улсад зорчиход хил дээрээс буцаах, эмчилгээнд яаралтай явж байгаа иргэдээс виз хүсэх, төрийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй, хүний эрхийн зөрчил удаа дараа гарч байгаа талаар гишүүд асуулт асууж хариулт авлаа. ХЭҮК хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд хянуур хандах шаардлагатайг ч  хэллээ. 

Гадаад харилцааны яам эхний ээлжид эмчилгээний зорилгоор зорчиж байгаа иргэдийг визгүй зорчих хүсэлт гаргаад ажиллаж байгааг тайлбарлав. Солонгос улсын талаас манай улсад 3000 иргэн ажиллуулах квот олгосон. Хөдөө аж ахуй, үйлдвэрүүдэд ажиллах зориулалтаар квот олгож байгааг хэллээ. Манай улсаас Солонгос улсад хууль ёсны ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхнийг визний хөнгөлөлтөд оруулах асуудлыг тавьсан ч тодорхой шийдвэр гараагүй байна. ХЭҮК-ийн хувьд хоёр улсын иргэний эрх хамгаалах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан гэв. Тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025-06-24

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив 2025-06-25

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаадад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо 13 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 9 цагийн өмнө

Японд хүчтэй газар хөдлөлт болно гэх цуурхлын талаар мэдээлэл хийлээ 9 цагийн өмнө

ХЭДХ: БНСУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ 7 цагийн өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө

Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив 1 цагийн өмнө